Тайландад Монголын гурван хүүхэд гэр бүлээрээ аялж явах үеэр сураггүй алга болсон тухай мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сард цацагдсан. Алга болсон хүүхдүүд өнөөдрийг хүртэл олдоогүй, гэр бүлийнхэн нь хайж буй тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан нь олон нийтийн анхаарлын татаад байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Тайландын ЭСЯ, Консулын газраас өгсөн мэдээллээр энэ мэдээлэлтэй холбогдуулан алга болсон гэж байгаа хүүхдүүдийн гэр бүлээс ЭСЯ-нд хандаагүй. Хүүхдүүд алга болсон газрын (Пукет) цагдаагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй. Тайланд дахь ЭСЯ-аас тус цагдаагийн газарт албан ёсоор мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлж, мэдээлэл авсан. Пукетын цагдаагийн газраас Монгол Улсын 3 хүүхэд алга болсон ямар нэг зүйл огт болоогүй гэдгийг цагдаагийн газар албан ёсоор, албан бичгээр мэдэгдсэн" гэлээ.