АН-ын бүлгийн бойкотыг Засгийн газрын найман гишүүн нь эсэргүүцэж, бүлгийн хурлын үеэрээ маргаан үүсгэжээ

АН-ын бүлгийн бойкотыг Засгийн газрын найман гишүүн нь эсэргүүцэж, бүлгийн хурлын үеэрээ маргаан үүсгэжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.01/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлсэн боловч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хүрээнд нэгдсэн хуралдаанаас гурван хоногийн завсарлага авах санал гаргасан. 

Учир нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад улс төржсөн байдлаар хариулж, хэл амаар доромжилсон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон УИХ-аас уучлалт гуйхыг шаардаж, шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас завсарлага авна цаашлаад бойкотлоно гэсэн юм. Энэ дагуу өнөөдрийн чуулганы хуралдаанаас АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Хуралдаан ширүүн уур амьсгалтай болж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, хамтарсан Засгийн газрын найман гишүүн АН-ын бүлгийн дээрх шийдвэрийг шүүмжилж үүнээс үүдэн хоорондоо маргалджээ. 

Өнгөрсөн даваа гарагийн бүлгийн ээлжит хуралд Засгийн газрын найман гишүүн оролцоогүй бөгөөд өнөөдрийн хуралд оролцож ийнхүү саналаа илэрхийлж байгаа гэв. 




Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө