УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын зөвлөхөөр томилжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн цахим хуудаст "Ардчилсан нам гэдэг их айлын нэг гишүүн болж 1998 оны 12 дугаар сарын 06-ний өдөр орж байлаа. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ардчилсан үзэл санаагаараа нэгдсэнээс хойш 27 жил өнгөрсөн байна. Өнөөдрөөс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилогдож байна. Итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа" гэсэн байна.
УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн нь 2020-2024 оны хугацаанд Баянхонгор аймгийн иргэдийг төлөөлж УИХ-д ажиллаж байсан юм. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсэд Ардчилсан намаас өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ.