Засгийн газрын өнөөдрийн /2025.04.30/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9-д заасан татварын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Нийгмийн даатгалын реформын талаар, Эрчим хүчний салбарын реформын талаар зэрэг 24 асуудлыг хэлэлцэх аж.
