"Гурил, улаанбуудайнд гаалийн татвар тогтоох хуулийн төсөл"-ийг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэнэ

"Гурил, улаанбуудайнд гаалийн татвар тогтоох хуулийн төсөл"-ийг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр /2025.04.29/ хоёр Байнгын хороо хуралдана.

10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо

  1. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
  2. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын хариуг сонсоно

13.30 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  1. Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,
  2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг,
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/