Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан тушаалыг гаргажээ. Тодруулбал, тэрбээр энэ оны гуравдугаар сарын 07-ны өдөр "Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлд хязгаарлалт тогтоох тухай" тушаалыг гаргасан байгаа юм. Энэ тухай мэдээг ЭНД дарж унших.
Тэгвэл Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьжээ. Учир нь, Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шалгуур өндөрссөнөөр ахмад настанд хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай зээл олдохгүй болсон. Мөн тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулсан юм. Үүнээс болж ахмад настнууд 2 сая төгрөг хүрэхгүй буюу 1.8 сая орчим төгрөгийн зээл авдаг болжээ. Тэрхүү зээлээр томоохон асуудлаа шийдэх боломжгүй болсон юм байна. Энэ ч шалтгаанаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан 240, мөн биечлэн 100 иргэн өргөдөл гомдол ирүүлжээ. Иймээс сайд Л.Энх-Амгалан дээрх хүсэлтийг төв банкны ерөнхийлөгчид хүргүүлжээ.