Ирэх долоо хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ирэх долоо хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Өнөөдөр, маргаашдаа /2025.04.27, 28/ нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Энэ сарын 29-нд Хангай, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр, энэ сарын 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас, 5-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 29-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө