Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч +17…+19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө