Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр "МАК"-ын Н.Цэлмүүнийг томилжээ

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр "МАК"-ын Н.Цэлмүүнийг томилжээ

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Монголын Алт" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Н.Цэлмүүнийг Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн Элчээр томилжээ.

Түүний хувьд Монголын уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, банк санхүү, зочлох үйлчилгээ болон нийгмийн нөлөөллийн салбарт 15 гаруй жилийн удирдах түвшний туршлагатай бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт босгоход анхааран ажиллах аж.