“Мongolian Photo Week-2025” аяныг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Гэрэл зурагчдын холбооноос “Photo Week Uvurkhangai” үзэсгэлэнг Л.Аюуш баатрын төв талбайд нээлээ. “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор улсын хэмжээнд зарласан уралдаанд Өвөрхангай аймгийн залуу болон мэргэжлийн гэрэл зурагчид 70 орчим бүтээл ирүүлсэн байна. Уралдаанд хөрөг, байгаль, аж амьдрал сэдвээр оролцжээ.
Ж.Ичинхорлоо