О.Алтангэрэл: Одоогийн байдлаар МҮОНРТ-ийн сэтгүүлч л эх сурвалжаа нууцлах эрхтэй байгаа. Энэ удаагийн хуулиар эх сурвалжийг хамгаална

О.Алтангэрэл: Одоогийн байдлаар МҮОНРТ-ийн сэтгүүлч л эх сурвалжаа нууцлах эрхтэй байгаа. Энэ удаагийн хуулиар эх сурвалжийг хамгаална

УИХ-ын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, "Энэ хуульд хэчнээн хүч очруулсан үг хэллэг байгаа юм бэ. Сэтгүүлч эх сурвалжаа яагаад ч хэлэхгүй байж болдог нөхцлийг оруулж болдоггүй юм уу. Түүний суурь шалтгаан нь юу юм бэ. Нотлох юм байвал шүүх, цагдаа нь л нотолно биз дээ. Сэтгүүлч хүн үүнийг нотлох, ил гаргах албагүй гэдгийг хуульчилж болохгүй байгаа суурь шалтгаанаа хэлж өгөөч" гэв.

Асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа. Тэрбээр, "Хуулийн төсөл дээр эх сурвалжаа нууцлах эрхтэй гээд хуулийн төсөлд оруулж ирсэн. Эх сурвалжаа нууцлах эрх ерөөсөө хамгаалагддаггүй. Ганцхан МҮОНТ-ийн сэтгүүлч л эх сурвалжаа нууцлах эрхтэй гээд хуулинд байгаа. Бусад бүх зүйл дээр сэтгүүлчийг дуудаад эх сурвалжийг нь асууж байгаа. Үүнийг хамгаална. Эрүүгийн хуулийн дагуу баталгаажуулж, дагалдах хуулин дээр нэмэлт оруулсан байгаа" гэлээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө