“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл холбоо тасарсан талаар түүний дүү Б.Од-Эрдэнэ мэдээлж, ахыгаа хайсаар байгаа юм.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Бид иргэн бүрийнхээ араас хөөцөлддөг. Малайз улсад манай элчин сайдын яам байдаггүй. Тиймээс Тайланд улстай хамтарч ажиллаж байна. Тайландын Элчин сайдын яам бүх хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байна" гэж мэдэгдсэн.
Тэгвэл Б.Од-Эрдэнэ өнөөдөр өөрийн цахим хуудаснаа, "Өнөөдөр 20:00 гэхэд! Сүртэй сураг ажиг гарахгүй бол! Тухайн үед хамт явсан 2 эмэгтэйн мэдээлэл болон LIVE тасалсан хүнийг ил болгоно. Цус үзсэн ч хамаа алга" хэмээн нийтэлсэн байна.