МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммад Якубов 23 ялалтынхаа 12-ыг хүнд цохилтоор хожиж байжээ

МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммад Якубов 23 ялалтынхаа 12-ыг хүнд цохилтоор хожиж байжээ

Мэргэжлийн боксчин МУГТ Э.Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой тулалдах болсноо зарлаад байсан билээ.  

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тулаан товлогдож байсан ч зарим шалтгааны улмаас хойшлогдож арваннэгдүгээр сарын 13-нд болох тов гаржээ. Тулаан АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 фунтын жинд зохион байгуулагдана. Э.Цэндбаатартай тулалдах Мухаммад Якубовын хувьд мэргэжлийн замналдаа 24 тулалдаж 23 ялсан амжилттай бөгөөд жингийнхээ чансаа долдугаарт бичигдэж байна.