"Max mall" худалдааны төвийн гурван давхарт өчигдөр /2026.09.24/ 16:00 цагийн орчимд гал гарсан.
Тодруулбал, тус худалдааны төвийн гурван давхарт лангуу шатаж байсныг иргэд унтраасан байна. Харин утаа ихтэй байсан тул онцгой байдлын алба хаагчид иргэдийг аюулгүй бүс рүү гаргах ажиллагааг зохион байгуулсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Галын улмаас хүн гэмтэж, бэртээгүй аж.
Тэгвэл худалдааны төвд гарсан гал нь худалдаа эрхлэгч лангууныхаа орчинд лаа асаасантай холбоотойгоор гарсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Иймд иргэдийг болзошгүй гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.