Ц.Туваан: Уул, уурхайн биржийн тухай хуулийг дахин өргөн барих эсэхийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

Ц.Туваан: Уул, уурхайн биржийн тухай хуулийг дахин өргөн барих эсэхийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваан "Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг"-ийн мэдээллийг өгөв. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул, уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 01-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх улсын хэмжээнд 22.9 тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үеийн нэмэгдлээс Бичигт боомтоор экспортод гаргаж буй эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж 2 сая 100 мянган тоннд хүрсэн. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлж буй эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэж буй нь 2025 оны үлдэх хугацаан дээрээ 3 сая тонн нүүрсийг нэмж экспортолж, 100 сая долларыг нэмэлтээр олох боломжтой болгож байна. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан импортын хэмжээ өмнөх оноос өссөн. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум долларт хадгалагдаж байна. Монголбанкнаас холбогдох интервенцийг хийж байна.  

Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын холбогдох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн компани хооронд дах гурван гэрээний хоёр нь манай яамтай холбоотой. Тодруулбал, нүүрс худалдах, худалдан авах гэрээг тавдугаар сарын 01-нд эцэслэж, нүүрсний худалдааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг ажиллуулж байна. Энэ ажлын хэсэг БНХАУ-д очиж хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа. Мөн эхний хагаст багтан энэ хэлэлцээрийг эцэслэнэ гэж төлөвлөж байгаа. Уул, уурхайн биржийн тухай хуулийг Засгийн газраас татан авсан. Уг хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дахин өргөн барих эсэхийг шийднэ" гэлээ. 

ВИДЕО: