Б.Дэлгэрсайхан: Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг тавдугаар сарын 14-ны өдөр эхлүүлнэ

Б.Дэлгэрсайхан: Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг тавдугаар сарын 14-ны өдөр эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. 

Тэрбээр, "БНХАУ болон Монгол Улсын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаарх асуудлыг Засгийн газар сонслоо. Зам тээврийн  яамны хувьд хил дамнасан гүүрэн байгууламжийн ажлын гэрээг бэлэн болгоод Уул уурхайн яаманд өгчихсөн байгаа. Гэрээ тавдугаар сарын эхээр зурагдана. Энэ гэрээ зурагдсаны дараа буюу тавдугаар сарын 14-ны өдөр төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр урьдчилсан төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний дагуу Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам зэрэг олон газартай хамтран ажиллаж байна. Нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэлээдгүй ажлыг бэлтгэсэн. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд өөр өөрсдийн газар нутаг дээр байх бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Манайх өөрийн нутаг дэвсгэр дээр хийх бүтээн байгуулалтын ажилд олон улсын тендер зарласан байгаа. Энэ тендер дөрөвдүгээр сарын 30-нд хаагдана. Тендерт БНХАУ-ын хоёр компани оролцохоор мэдээллээ ирүүлсэн бөгөөд эдгээр компаниудтай уулзалт хийсэн байгаа" гэлээ. 

ВИДЕО: