Н.Учрал: Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Н.Учрал: Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хурлаас гарсан зарим шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж байна.

Тэрбээр, "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох, шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаатай холбогдуулан Хөгжлийн банкны хуулийг танилцууллаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкны хуулийг эцэслэн танилцуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, хөрөнгө оруулалтын тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлэх бий болгох чиглэлээр ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, ХЗД-ийн сайд танилцуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо. Өнгөрсөн хугацаанд бидний илрүүлсэн баримтад үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэсэн 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгснийг АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн. УЕПГ-ын шийдвэрээр цагдаатай хамтран өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийх хэргүүдийг илрүүлэх юм. Монголын баялгаар тоглож байгаа ийм үйлдэл давтагдвал Монголын хууль хэрэгжих л ёстой. Тиймээс Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанчаар хандах ёстой юм" гэлээ. 

ВИДЕО: