Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэж байна

Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын бэлтгэлийн талаар мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоол, Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар зэрэг нийт 29 асуудлыг хэлэлцэж, танилцаж байгаа аж.