Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газарт хийгдэж байгаа процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажлын үйл явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 419 дугаар тогтоолын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт процессын дахин инженерчлэл хийх шийдвэр гарсан. Тус ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газар, Үнэлгээ мониторингийн газар, Хууль эрх зүйн газар, Хяналт шалгалтын газар, Төлөвлөлт дахин инженерчлэлийн хэлтэс хамтран Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа Ойн газарт хийсэн дүн шинжилгээ, тайлан мэдээллийг танилцууллаа.
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны сайд Э.Одбаяр хэлэхдээ, Төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин инженерчлэх үндсэн ойлголт ач холбогдлыг ойлгуулж, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх одоогийн үйл явцыг шинжлэх, сайжруулах боломжуудыг тодорхойлох, шинэчилсэн ажлын урсгалыг төлөвлөж хэрэгжүүлэх, дижитал технологийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай иргэдэд ээлтэй болгох, чиглүүлэх нь процессын дахин инженерчлэлийн гол зорилго оршино. Энэ тал дээр цаг үетэйгээ нийцэж салбарын хувьд мэргэжил арга зүйн судалгаа шинжилгээтэй дүгнэлт зөвлөмж гарган хариуцлагатай ажиллахыг хүслээ.