Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ. Тэгвэл "Дүнжингарав"-ын ослын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
ВИДЕО:
Энэ үеэр "Дашваанжил газ" ХХК-ийн захирал Н.Баатаржавын өмгөөлчг Т.Сайнбаяр: “Ниссан патрол” маркийн 1459 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг олж тогтоох ёстой. Хэрэг бүртгэлтийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсээд хоёр жолооч холбогдоод явж байсан энэ материалыг хавтаст хэрэгт ерөөсөө аваагүй байна. Энэ тээврийн хэрэгслийг байгууллагын өмч гэж Э.Мөнхнаран мэдүүлсэн байгаа юм. Байгууллагын өмч юм бол тухайн тээврийн хэрэгслийг хэн хариуцдаг, жолооддог байсан юм. Энэ асуудлыг тодруулаагүй. Зам тээврийн осол гарах өдөр Э.Мөнхнаран ямар ажил хийж явсан юм. Ямар шалтгааны улмаас “Ниссан патрол” маркийн 1459 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Энэ хүн чинь тухайн байгууллагын дарга гэж байгаа. Дарга нь яагаад жолоодож явсан юм. Дарга жолоодож явсан юм бол зөвшөөрлийг хэнээс авдаг юм. Тухайн тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээндээ ашиглах бүрэн эрхтэй эсэх, тухайн байгууллагын дотоод журмыг яагаад хавтаст хэрэгт авдаггүй юм.