Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 боллоо

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 боллоо

2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 688, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 158, гэрээр 3, эдгэрсэн 498, сэжигтэй тохиолдол 38, хавьтал 11539 байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.