УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.21/ хуралдаанаараа "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" –ийг хэлэлцэж, дэмжээгүй шийдвэрийг гаргасан байна. Мөн эдгээрээс гадна дөрвөн асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Агаарын тээврийн түлшийг 20 жил ОХУ-ын төрийн өмчит компани нийлүүлэх гэрээ хэлцлийн тухай бид маш удаан ярилцлаа. Энэ гэрээн дотор үл ойлгогдом, ямар ч утгаараа Монгол Улсад ашиггүй зүйл заалтууд орж ирсэн байгаа юм. Зүйл заалтыг сайжруулах талаар гишүүд маань маш олон санал хэлж байна. Энэ асууддыг яриад эхлэхээр зарим хүмүүс бид ОХУ-ын мөнхийн хөрш. Энэ асуудал дээр бид эсрэг байр суурьтай харагдаж болохгүй гэж хэлж байна. Гэтэл 35 жилийн өмнө АН-ын залуус, ардчилсан холбоотнууд ЗХУ-аас хараат бус, бие даасан байхын тулд тэмцэж ирсэн. Тийм учраас АН ч энэ байр суурин дээр байх ёстой. Х.Баттулга гэдэг хүн өнөөдөр яагаад бүлгийн хуралдаа сууж, энэ хэлэлцээрийн талаар байр сууриа гаргаж ирж хэлэхгүй байгаа юм бэ. Тэр хүний байр суурь их сонирхолтой санагдаж байна. Мөн Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал үүсэхэд манай АН-ын гишүүд бүгд чимээгүй, үүнийг хараагүй юм шиг байсан. Миний харж байгаагаар геополитикийн бие даасан нөхцөл байдлыг хамгаалж үлдэх ганц хүчин бол АН" гэлээ.
ВИДЕО: