Б.Энхбаяр: О.Алтангэрэл сайд "Д.Цогтбаатар гишүүний асуудлаар хуулийн мухардалд орсон" гэж ярьсан байна лээ. Хууль мухардалд ордоггүй юм

Б.Энхбаяр: О.Алтангэрэл сайд "Д.Цогтбаатар гишүүний асуудлаар хуулийн мухардалд орсон" гэж ярьсан байна лээ. Хууль мухардалд ордоггүй юм

УИХ-ын чуулганы /04.18/ нэгдсэн хуралдаан 63.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай, баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсох зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монгол Улсын шинэ Үндэн хууль батлагдсанаас хойшхи 33 жилийн түүхэнд Монгол Улсын Их хурлаас анх удаа  Үндсэн хуулийн цэцэд хандан тодорхой хууль, Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байна. Энэ утгаараа  анхны жишиг тохиолдол болж байна. Зөв жишиг болох байх байхаа. Улсын Их Хурал хүсэлт гаргахад Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцдэггүй, шууд үүсгэдэг. Шууд цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэдэг онцгой горимтой. Тэмүүжин гишүүн үндэслэлээ маш сайн нухацтай боловсруулж, оруулж ирсэн учраас дэмжиж байгаа юм. Цаашид УИХ Үндсэн хуулийн цэцэд олон асуудлар хүсэлт гаргах байх. Миний хувьд Сандагаа, Пүрэвдорж, Цогтбаатар нартай нийлж шүүхээс буцаадаг асуудлыг болиулсан. Нотол, чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг эрүүгийн процессын хуульд оруулсан. Харамсалтай шүүх үзэмжээрээ зарим хүмүүсийн хэргийг буцаагаад байгаа. Өөрөөр хэлбэл, бидний батласан хуулийг тодорхой кейс, тохиолдлууд дээр хүнээс нь хамаараад буцаагаад байна. Тухайлбал, Н.Алтанхуяг, Б.Найдалаа гишүүдийн хэргийг шүүх буцаасан гэж ойлгосон. Тиймээс энэ асуудлаар Үндсэн цэцэд хандаж, эцэслэн мухарлана гэсэн санал бодолтой байна. Өчигдөр О.Алтангэрэл сайд Даваагийн Цогтбаатар гишүүний асуудлаар "Хуулийн мухардалд орсон" гэж мэдэгдэл хийсэн байна. Хуульд мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол Үндсэн хуулийн цэц арилгах чиг үүрэгтэй. Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Улсын дээд шүүх эцсийнх байна гэж Үндсэн  хуультай мөртлөө УИХ нь ард иргэдээсээ хууль биелүүл гэдэг улс төр, эрх зүй, ёс суртахууны эрхгүй болж байна. Даваагийн Цогтбаатар гишүүнийг хүнийх нь хувьд ингээд байгаа юм биш. Хөгжлийн банкны асуудлыг ярьж байхад Даваагийн Цогтбаатар гишүүнийг гэм буруутай гэж би жишээ нь олж харж байгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарчхаад байна. 

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө