Н.Учрал: Эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 10 цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ /ВИДЕО/

Н.Учрал: Эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр 10 цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ /ВИДЕО/

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.

ВИДЕО:

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, олон улсын худалдааны тарифтай холбогдуулаад манай улсын эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр багц 10 арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан. Энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газар дахин хуралдаж 10 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. УИХ-д шаардлагатай хуулиудыг өргөн мэдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд цаг хугацаа тулсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд Үндэсний баялгийн сангийн хууль, баялгийн сан дээр хэлэлцээрүүд явах учраас үүнээс тодорхой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваахаар орлуулах, асуудлыг шийдвэрлээд хувийн хэвшилтэй ч бай, олон улсын хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж үүнээс тооцож байгаа төлбөр хураамж нь иргэний хадгаламжид орох, тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжилд зарцуулагдахаар хуульчлахаар шийдвэрлэсэн. Хуучин бол төсөв татаж авдаг, ирээдүй өв санд хадгалж байгаа нэрийдлээр өнөөдрийнг иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах бололцоо үгүй байсныг өөрчлөх шийдвэр гаргасан. Ашигт малтмалын хууль, уул уурхайн биржийн хууль, гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих, татварын орчинг тогтвортой байлгах, Засгийн газар, Их хурлаар баталсан олон улсын гэрээнд тогтвортой бодлого барих болно.