УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, ОХУ-ын Роснефть компани, Монголын Эрчис ойл компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсныг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирснийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Гэрээний долдугаар зүйлийг харвал зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ төдий биш байна. Тодруулбал, Монголын татварын хөнгөлөлт, тарифыг 20 жилийн хугацаанд тогтвортой байлгах, ямар нэгэн байдлаар өөрчлөх эрхийг нь маш тодорхой хааж өгсөн байна. Монгол Улсын хууль тогтоомжид орж буй өөрчөлтийг энэ гэрээ хэлэлцээрт тусгахгүй. Энэ мэтээр хэт нэг талыг барьсан, тулган шаардалтын баримт бичиг байна. Маргаан гарвал Оросын шүүхээр шийдэгдэх нь. Манай талын эрх ашиг гэж зүйл үнэндээ алга" гэлээ.
ВИДЕО: