Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 13-нд гарсан ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 300 га талбай өртсөн.
Харин өнөөдөр /2025.04.14/ Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урд зүгт "Ноён-Уул"-ын энгэрт гарсан ойн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 40 дүгээр анги, орон нутгийн иргэд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.