Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байна. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +6...+11 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.