УИХ-ын гишүүн Ө.Шижир "Энержи Ресурс" ХХК зэрэг гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авч сонгуульдаа ашигласан нам, улс төрчдийн асуудлаар аудитын байгууллагад хандлаа

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Энержи Ресурс" ХХК зэрэг гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авч сонгуульдаа ашигласан нам, улс төрчдийн асуудлаар аудитын байгууллагад хандлаа

УИХ-ын гишүүн Ө.Шижир УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар зарим улс төрийн намууд хууль зөрчиж “Энержи Ресурс” ХХК зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс хандив авсан асуудлаар Ерөнхий аудитор Д.Загджавт ханджээ. 

Тэрбээр "Хуульд заасны дагуу улс төрийн намууд гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авахыг хориглосон байдаг. Хэрэв хандив өгөхийг хориглосон этгээд хандив илгээсэн бол хүлээн авагч нь буцаан шилжүүлэх үүрэгтэй боловч тайланд тусгаснаар буцаан шилжүүлэлгүй зарцуулсан байна. Түүнчлэн Төрийн аудитын байгууллага нь ч гаргасан дүгнэлтдээ тусгаагүй байгаа нь харамсалтай. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан хууль зөрчиж хандив авсан нам, эвсэл ямар нэгэн хариуцлага тооцох уу, Үндэсний Аудитын газрын дүгнэлтэд яагаад уг асуудлыг дурдаагүй зэрэг асуудлаар мэдээлэл авахаар албан бичиг илгээлээ" гэсэн юм.