Төр хувийн хэвшлүүдтэй зэрэгцэж хувьдаа зочид буудалтай болно

Төр хувийн хэвшлүүдтэй зэрэгцэж хувьдаа зочид буудалтай болно

Сүхбаатарын талбайн баруун талд байрших НЗДТГ-ын гурван давхар хуучин байрыг олон улсын зочид буудал болгохоор төлөвлөжээ.Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн жагсаалтад тус барилгыг 300 ортой зочид буудлаар төлөвлөж тусгасан байна. Уг төслийг ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгах юм байна. 

Мөн тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, үл хөдлөх барилгын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан юм.  

Хотын дарга Х.Нямбаатарыг хувийн хэвшлүүдтэй хамтарч ажилладаггүй, бүх ажлыг төрийн оролцоотойгоор гүйцэтгэж бурууддаг гэж олон нийт шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, төрөөс зуух сольж өгдөг, айл дулаалдаг, автобусны буудал шинэчилдэг, хоолны фистивалийг хүртэл зохион байгуулдаг гээд оролцдоггүй салбар, ажилгүй болсон. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг завших хүсэлтэй нь холбоотой байж ё болох юм. Гэтэл энэ удаа хувийн хэвшлүүдтэй зэрэгцэж төр зочид буудал ажиллуулах нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд "Төр бүх зүйлийг хийнэ гэдэг үзэл баримтлалаас татгалзана" гэж мэдэгдэж байсан ч огт ажил хэрэг болгоогүй. Угтаа бол эрүүл эдийн засаг, зах зээлийн харилцаа бол төр хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч бизнес ажиллах юм.