Д.Амарбаясгалан: УИХ-ын чуулган хуралдаж байхад давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: УИХ-ын чуулган хуралдаж байхад давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай зөвшилцөх саналыг УИХ-д оруулж ирсэн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Ийнхүү үдээс өмнөх хуралдаан завсарласан юм. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж "Ирцээ бүртгүүлчхээд, гараад явсан гишүүд таваас дээш минутад чуулганы хуралдааны танхимд орж ирэхгүй бол үг хэлэх гишүүдийн жагсаалтаас хасдаг болно. УИХ-ын чуулган хуралдаж байхад давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд чөлөө өгөхгүй" гэлээ.