Х.Баттулга нь 67 цагийн таслалтаар тэргүүлж байгаа ч өнөөдөр мөн УИХ-ын чуулганы хуралдаа ирээгүй байна

Х.Баттулга нь 67 цагийн таслалтаар тэргүүлж байгаа ч өнөөдөр мөн УИХ-ын чуулганы хуралдаа ирээгүй байна

2024 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл, Эрдэнэт, Булганы бүсээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Х.Баттулга нь нийт 67 цагийн таслалттайгаар чуулганы хуралдааныг тасласан гишүүдийг тэргүүлж буй учир 6 сарын цалингийн 20 хувийг хасах шийдвэрийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан. 

Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Одоо чуулгандаа сууна. Бага зэргийн шалтгаан байна. Нэгдүгээрт, бүртгүүлэх төхөөрөмж ажилладаггүй. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал байгаа. Ээж загнаад байгаа. Одоо чуулгандаа сууж байна” гэж хэлсэн. Тэгвэл тэрбээр ингэж хэлээд удаагүй ч өнөөдрийн /2025.04.10/ чуулганы хуралдааныг мөн тасласан байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.