Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт хариуцлага тооцох тухай хэлэлцэж байгаа юм.
Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд ямар нэгэн хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй гишүүдийн ирцийг авч үзэхэд 40-өөс дээш цаг тасалсан нэг хүн байгаа буюу Х.Баттулга гишүүн байгаа юм. Журмаар олгогдсон байгаа гурван төрлийн сахилгын шийтгэлээс цалингийн 20 хувийг гурав хүртэлх сараар хасаж магадгүй байгаа.
Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, иргэд сонгогчдоо сошиалаар доромжилсон асуудлыг иргэд шүүмжилсэн учраас ийнхүү Ёс зүй, дэгийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.