Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлсэн бөгөөд тус саналыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2025.04.09/ хэлэлцэхээр болоод байсан.
Тэгвэл МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэж, Б.Жаргалсайханыг улираан томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг дэмжсэн байна. МАН ын бүлгийн хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож Ерөнхий прокурорыг дэмжиж өгөхийг хүсжээ.