Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилох асуудлыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулжээ.
Ж.Бямбасүрэн Ховд аймгийн уугуул, 1976 онд төрсөн, хилийн цэргийн залуу генералуудын нэг юм. Тэрбээр ОХУ-д хилийн цэргийн академи төгссөн. ХХЕГ-ын ажлын албаны дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Тамгын хэлтсийн дарга, хилийн 0286, 0151 дүгээр ангиудын захирагч, ХХЕГ-ын штабын даргаар ажиллаж байгаад Лаос улсад Элчин сайдаар томилогдож байсан нэгэн юм.