Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн Фулхэм, Ливерпүүл багийн тоглолтыг урилгаар үзжээ

Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн Фулхэм, Ливерпүүл багийн тоглолтыг урилгаар үзжээ

Монголын өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг 11 тамирчин өнгөрсөн долоо хоногт Английн Лондон хотыг зорьсон.

Хөтөлбөрийн дагуу манай өсвөрийн тамирчид энэ сарын 2-7-ны өдрүүдэд Лондон хотноо "Фулхэм" клубийн бэлтгэлийн талбайд сургалтад хамрагдаж, 6-ны өдөр болсон Фулхэм болон Ливерпүүл багийн тоглолтыг урилгаар үзсэн байна. Сонирхуулахад, Манай улс “Go Mongolia” Үндэсний брэндийг олон улсад сурталчлахаар "Фулхэм" клубтэй хамтран ажиллаж, өнгөрсөн оны аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд тус клубийн дасгалжуулагчид Монголд ирж хөлбөмбөгийн 30 клубийн 160 гаруй хүүхдийн дунд сургалт, шалгаруулалтыг зохион байгуулж, дээрх шилдэг 11 хүүхдийг сонгож авсан юм. Мөн "Фулхэм" клубийн тамирчдын өмсгөл дээр Монголын “Go Mongolia” Үндэсний брэндийн лого байршиж байгаа юм.