Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлын намын бүлгүүдэд танилцуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлын намын бүлгүүдэд танилцуулна

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2025.04.09/ ээлжит бусаар хуралдана. Тодруулбал, МАН-ын бүлэг 10.00 цагт, АН-ын бүлэг 12.00 цагт хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.