Бага насны хүүхдийг мөргөсөн ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж мэдээллээ

Бага насны хүүхдийг мөргөсөн ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэж мэдээллээ

Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулсан талаарх дүрс бичлэгийг "ntv" телевиз цахим сүлжээнд цацсан бөгөөд тээврийн хэрэгслийн эмэгтэй жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 18:08 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд Приус 30 маркийн суудлын тээврийн хэрэгсэл, явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх хариултыг өглөө.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө