ВИДЕО: ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөл "UB Food festival"-ийн үеэр хотын дарга Х.Нямбаатартай уулзахыг хүссэн ч цагдаа нарт "хөөгдөж" гарлаа

ВИДЕО: ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөл "UB Food festival"-ийн үеэр хотын дарга Х.Нямбаатартай уулзахыг хүссэн ч цагдаа нарт "хөөгдөж" гарлаа

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн. 

ВИДЕО: 

Энэ үеэр ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөл хотын дарга Х.Нямбаатартай уулзахаар ирсэн байна. Тэд, Хотын дарга Х.Нямбаатар "UB Food festival-ийг нэг тэрбум 600 сая төгрөгөөр зохион байгуулж, иргэдийг такстай оруулж байна" гэдэг мэдээлэл өгсөн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатартай уулзах үеэрээ "Таныг тэрбум 600 сая төгрөгөөр ийм фестивал зохион байгуулж байхад монголын ард түмний амьдрал сайхан байна гэж бодож байна уу" гэх зэрэг асуулт тавьж, ярилцмаар байна гэсэн юм.