СӨХ-ны төлбөрөө төлөөгүй иргэнийг Монголбанкны хар жагсаалтад оруулдаг болгох зохицуулалтыг хуульд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлжээ

СӨХ-ны төлбөрөө төлөөгүй иргэнийг Монголбанкны хар жагсаалтад оруулдаг болгох зохицуулалтыг хуульд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлжээ

Сууц өмчлөгчийн холбоо /СӨХ/-ны төлбөрөө цаг хугацаандаа төлдөггүй иргэний СӨХ-ны төлбөрт нь алданги тооцох, цаашлаад Монголбанкны хар жагсаалтад оруулдаг байх зохицуулалтыг Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөлд тусгажээ.

Тодруулбал, СӨХ-ны төлбөрөө гурваас дээш сар төлөлгүй хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох. Зургаан сараас дээш хугацаагаар СӨХ-ны төлбөрөө төлөөгүй тохиолдолд мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгүүлж, банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг нь хязгаарлах зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар санаачлан боловсруулсан бөгөөд УИХ-ын хаврын чуулганы хугацаанд төслийг өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө