Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр товложээ

Ө.Батзул агсны амиа алдсан ослын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр товложээ

Прокуророос Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Ц.Отгонбатад холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болсон ч хойшлуулсан юм. Учир нь яллагдагч Ц.Отгонбат нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан бөгөөд түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ. 

Тиймээс шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр товлосон байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн машины жолооч Ц.Отгонбатыг яллагдагчаар татсан юм. 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө