Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулсан талаарх дүрс бичлэгийг "ntv" телевиз цахим сүлжээнд цацжээ.
ВИДЕО:
Тэгвэл тухайн ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн осол өчигдөр /2025.04.07/ болсон. Осолд өртсөн хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа бол тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүргэж, ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан приус маркийн тээврийн хэрэгслийг эмэгтэй хүн жолоодож явсан бөгөөд тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Өдгөө тус хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.