Төгрөг нуурын ордын хохирогч гэх иргэн АТГ-ын үүдэнд мэдээлэл өгч байна. Тэрбээр өөрийгөө Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Болорсүрэн хэмээн танилцуулсан юм.
ВИДЕО:
Төгрөг нуур ордын хохирогч Д.Болорсүрэн: Миний аавыг геологич Л.Дүгэржав гэдэг. Аав минь Таван Толгой, Төгрөг нуур, Цайдам нуурын хайгуулыг хийсэн геологич хүн байсан. Төгрөг нуурын орд 1983 онд хайгуул нь хийгдэж байсан. Аавыг минь 2007 онд эрх мэдэлтэй хүмүүс дарамталж байгаад Төгрөг нуурын ордыг авсан байтал аавыг минь “Төгрөг нуурын ордыг 1.3 сая доллараар зараад идсэн” гэж гүтгэж байна. Аав минь энэ төслөөс аль хэдийнэ гарчихсан байсан. Миний аав 7 удаа Антрактид явсан, маш эрүүл чийрэг биетэй хүн байсан. Аав минь гурван жилийн өмнө өөд болсон. Нас барсан хүний сүнсийг амирлуулахгүй байгаад охиных нь хувьд зовж байна. Янз бүрийн дугаараас над руу залгаж байна, мессеж бичиж байна, хэдий аав минь бурхан болсон ч гэсэн би бас амьдармаар байна. Үр хүүхдүүд байна. Би айж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна. Үндсэн хуульд зааснаар эх орондоо эрүүл аюулгүй амьдармаар байна. Тийм учраас хэвлэлийн хурал хийж, өөрт байгаа баримтуудаа АТГ-д өгөхөөр, АТГ-т “Намайг хамгаалалтад аваач” гэсэн хүсэлт өгөх гээд ирсэн байна.