ШУУД: Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан Онцгой байдлын алба хаагчийн ар гэр суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ

ШУУД: Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан Онцгой байдлын алба хаагчийн ар гэр суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 08 /2024.04.08/-ны өдөр гал гарч, галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн үед галд амиа алдсан Онцгой байдлын алба хаагчийн ар гэр өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД: 

Тэрбээр "Миний хань онцгой байдлын албанд 25 жил ажиллаж байгаад амиа алдсан. Ханийнхаа амиа алдсан нэг жилийн ой дээр ингээд мэдээлэл хийгээд сууж байгаадаа харамсаж байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан ханийг минь төр үнэлсэнгүйд үнэхээр харамсаж байна. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, суулт зарлахаар болж байгаагаа дуулгаж байна. Хань минь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа 7000 хүний амь насыг авран хамгаалсан" гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр Онцгой байдлын алба хаагчдын өмсөж, хэрэглэж байгаа хувцас хэрэглэл шаардлага хангахгүй байгааг онцлоод үүнд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм. 




Өнөөдөр луу өдөр

51 минутын өмнө