Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурамд оруулан, 04.07-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120 га талбай өртөж шатсан байна.
Харин Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн “Залай” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 19:13 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатсан байна.