Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орно

Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орно

Нутгийн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр байх аж.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5-+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15-+20 градус, бусад нутгаар +10-+15 градус дулаан байна.

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.