Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Дүүжин замын тээвэр төслийн хүрээнд Туул голын ай савд байрлах зургаан баганыг байршуулж байна. 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамын тулгуур байруулж байгаа юм. Одоогоор 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж хийнэ. Төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урт, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр нь оргил цагийн хөдөлгөөний ачааллыг хуваалцахаас гадна Яармаг, Нисэхийн түгжрэлийг багасгаж, замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэх юм.

Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байхыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.