Хонгконг, Тайвань, Монголын сагсан бөмбөгийн багийн тоглолтууд энэ сарын 11-13-ны өдөр болно

Хонгконг, Тайвань, Монголын сагсан бөмбөгийн багийн тоглолтууд энэ сарын 11-13-ны өдөр болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн “А” болон “В” дивизонд хуваагдан зохион байгуулагддаг.

Тэгвэл “В” дивизоны Ази тивийн аварга шалгаруулах Зүүн бүсийн урьдчилсан шатны хариуцлагатай тэмцээн энэ долоо хоногт Монголд болох гэж байна. Хонгконг, Тайвань болон Монголын сагсан бөмбөгийн багуудын тоглолтууд энэ сарын 11-13-ны өдрүүдэд “М Банк Арена”-д болно. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй бэлтгэлд гарсан манай эмэгтэй шигшээ баг талбай дээрээ хоёр хожил авсан тохиолдолд шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм. Учир нь уг гурван багаас аль нэг нь цааш тоглох эрхтэй болох учир Улаанбаатарт болох тоглолтууд анхаарал татаж байна. Хэрвээ манай сагсчид Хонконг, Тайваны багийг талбайдаа хожиж чадвал шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.

“М Банк Арена”-д болох тоглолт дөрөвдүгээр сарын 11-ий 19:00 цагаас Тайвань, Хонконгийн багийн тоглолтоор эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрийн 15:00 цагаас манай баг зочин багуудтай тоглоно. Монголд болох сагсан бөмбөгийн эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах “В” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээний хуваарийг хүргэж байна.

  • 04/11 - 19:00 Тайвань ба Хонконг
  • 04/12 - 15:00 Хонконг ба Монгол
  • 04/13 - 15:00 Монгол ба Тайвань