ШУУД: АН-д ардчилал суурьтай намуудыг нэгтгэж дараагийн сонгуулиудаар амжилт гаргана гэж тооцож байгаа

ШУУД: АН-д ардчилал суурьтай намуудыг нэгтгэж дараагийн сонгуулиудаар амжилт гаргана гэж тооцож байгаа

Ардчилсан намын 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, ШИНЭ намыг АН-тай нэгтгэх асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Ганибалаас зарим асуудлыг тодрууллаа. 

Тэрбээр, "АН-ын энэ удаагийн баярын хурлаараа ШИНЭ нам, Либериал намуудыг намдаа нэгтгэх асуудлыг хэлэлцэж байна. Ингэснээр Монголын ардчилал хүрээгээ тэлж байгаа хэрэг. Өнөөдрийн уулзалт маань эв нэгдлээс институт руу гэсэн уриан ор болж байгаа. АН эвлэсэн, нэгдсэн үедээ л ялалт байгуулж байсан учраас баярынхаа өдрөөр АН-д ардчилал суурьтай намуудыг нэгтгэж дараагийн сонгуулиудаар амжилт гаргана гэж тооцож байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: