Ц.Баатархүү: Улсын дээд шүүхээс ШИНЭ намыг албан ёсоор татан буулгасны дараа АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй

Ц.Баатархүү: Улсын дээд шүүхээс ШИНЭ намыг албан ёсоор татан буулгасны дараа АН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Энэ үеэр хуралд оролцогч УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ц.Баатархүүгээс дараах зүйлсийг тодрууллаа. 

ВИДЕО:

Өнөөдөр ШИНЭ намыг Ардчилсан намд нэгтгэх асуудлыг хэлэлцэж байна. Та хувь гишүүнийхээ хувьд энэ саналыг дэмжиж байгаа юу?

Ардчилсан нам бол ардчилсан үзэл санаатай, улстөрийн институци. Намууд нэгдэхийг үргэлж дэмждэг. Улстөрийн намууд нэгдсэний 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголчууд эвлэн нэгдсэн үедээ ялдаг байсан. Монголын ард түмэн эв нэгдэл гэдэг зүйлийг эрхэмлэдэг. Ардчилсан нам хоорондоо эв нэгдлээ алдсан үедээ ардчилал ялагдаж байсан. Тийм учраас өнөөдрийн эв нэгдлийг Ардчилсан намын гишүүний хувьд дэмжиж байна. Нэмээд ганцхан зүйл байгаа. Хууль эрхзүйн хувьд Дээд шүүх албан ёсоор нэгдэж байгаа улстөрийн намуудыг татан буулгасны дараа энэ асуудлыг ярих ёстой гэдэг байр суурийг олон гишүүн ярьж байна. Эв нэгдлийг эрхэмлээд нэгдлээ гэхэд эргээд хууль шүүхийн ямар ч маргаан гаргахгүйгээр зөв үлгэр жишээ эв нэгдлийг хийх хэрэгтэй гэдэг байр суурьтай байна.

Улсын дээд шүүх албан ёсоор ШИНЭ намыг татан буулгасны дараа танайх энэ асуудлаа хэлэлцэж болоогүй юм уу. Яагаад ингэж яарсан юм бол?

Улсын дээд шүүх албан ёсоор татан буулгасан гэдэг шийдвэр гаргах хугацаа болсон. Тийм болохоор Улсын дээд шүүхээс бид лавлагаа аваад намын их хурал дээр хэлэлцэе гэдэг саналыг Үндэсний бодлогын хорооны гишүүд гаргаж байна. Үүнийг зөв зүйтэй гэж үзэж байна. 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа Н.Ганнибалыг жинхлэх эсэх асуудлыг мөн хэлэлцэж байгаа юм байна. Та энэ хүнийг дэмжиж байгаа юу? 

Үндэсний бодлогын хорооны хуралд намын даргын бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий нарийн бичгийн даргаа оруулдаг. Намын дарга өнөөдөр Н.Ганнибалыг оруулж ирж байна. Үндэсний бодлогын хороо ер нь бол энэ саналыг батламжилдаг. Ардчилсан намын дүрмээр ардчилсан намын даргын бүрэн эрх байдаг учраас намын дарга санал болгодог. Үндэсний бодлогын хороо хүлээж авах эсэхээ илээр шийддэг учраас сонгууль болдоггүй. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө