Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоогийн байдлаар миний таван хууль өргөн барихад бэлэн болчихсон байгаа. Тэр нь НӨАТ-ын татварыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл, онцгой татварын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу хуурамч шатахууны эсрэг хууль, төрөөс төмөр замын тухай баримтлах бодлого баримт бичигт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл зэрэг болно. УИХ-д хуулиа өргөн бариахар хүсэлт гаргасан. Гэвч хуулин дээр чинь ярина гэдэг. Миний хуулийг авахгүй юм байна л даа. Засгийн газар таны хуулин дээр өөр байр суурьтай байгаа гэсэн. Энэ бол түүнээс үл хамаарах миний эрх шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би 27 хуулийн төсөл өргөн барьсан. Бүгд дээр нь Засгийн газар эсрэг байр суурьтай байсан ч 8 хууль, 3 тогтоолын төсөл батлагдсан. Гэтэл ард түмний амьдралд хэрэгтэй хууль өргөн барихаар хүлээж авахгүй, хойшлуулаад байна. Хуулиудаа өргөн бариад хэлэлцүүлээд явах боломжийг маань хааж байгаад харамсаж байна” гэлээ.
ВИДЕО: